Нарантуул захын уулзварын засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Нарантуул захын уулзварын засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Энэ сарын 17-ны 22:00 цагаас эхлэн долоодугаар сарын 18-ны 19:00 цагийн хооронд Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзварыг дөрвөн талдаа хааж, асфальт болон хэвтээ тэмдэглэл хийх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Нарантуул ОУХТ-ийн баруун урд талын уулзварын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлууд амралтын өдрүүдээр бүрэн хийгдэж дууссан байна.

Нарантуул захын уулзварын засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ