ЭМЯ: 1513 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

ЭМЯ: 1513 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,513 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 501 нь Улаанбаатар хотод, 1012 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 156,737, нийт нас баралт 774 болжээ. 

24 цагийн хугацаанд 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн тав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 774-д хүрлээ.

Өнгөрөгч хоногт 2,625 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь

  • Хөнгөн 6,507
  • Хүндэвтэр 2,893
  • Хүнд 909
  • Нэн хүнд 201 хүн эмчлүүлж байна.
  •