УЕПГ: Хяналтын прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

УЕПГ: Хяналтын прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгч нар болон прокурор, АТГ-ын ажилтнуудын лифтны бичлэг олон нийтэд цацагдсан.

Тэгвэл "өмгөөлөгч Б.Баасанцогттой хэрэг гарсны дараа уулзсан гэх хяналтын прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, Улсын Ерөнхий прокурорын газрын  Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж байна." гэж УЕПГ-аас мэдээллээ.