13 настай Япон охин олимпын скейтбордын аварга боллоо

13 настай Япон охин олимпын скейтбордын аварга боллоо

Токио 2020 зуны олимпын наадамд спортын таван шинэ төрөл нэмэгдэж байгаагийн нэг нь скэйтборд юм. Хотоос гаралтай энэхүү шинэ спортын төрлийн гол өрсөлдөгчид нь хүүхдүүд ажээ.

Даваа гарагт эмэгтэйчүүдийн гудамжны скэйтбордын тэмцээн болж аваргуудаа тодрууллаа. Уг тэмцээнд Японы тамирчин 13 настай Момижи Нишия түрүүлж, Бразилын 13 настай Райсса Леал мөнгө, Японы 16 настай Фүна Накаяама хүрэл медаль зүүсэн юм. Гурван тамирчин дунджаар 14 нас, 191 хоногтой байжээ.

 

Олимпын түүхэнд ийм залуу медальтнуудыг зогсоосон шагналын тавцан өмнө нь байгаагүй. 1936 оны Берлиний олимпын наадамд спрингбордын төрөлд аваргалсан Мариори Гестринг 13 нас 267 хоногтой байсан нь олимпын түүхэнд хамгийн залуу алтан медальтан юм.

Нишиягийн хувьд түүнээс 63 хоногоор эгч ажээ.

Харин мөнгөн медаль зүүсэн 13 нас, 203 хоногтой Бразилын Райсса Леал аварга болсон бол Гестрингийн тогтоосон дээд амжилтыг эвдэх байв.

Гэхдээ энэ амжилт цаашдаа эвдэгдэх боломж бий. Наймдугаар сарын 4-ний өдөр болох цэцэрлэгийн скэйтбордын эмэгтэйчүүдийн төрөлд Их Британийн тамирчин 13 нас, 28 хоногтой Скай Браун, Японы тамирчин 12 нас, 343 хоногтой Кокона Хираки нар өрсөлдөх юм.

 

Эх сурвалж: BBC