ТӨРИЙН ДАРАМТ ДАМПУУРСАН КОМПАНИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

ТӨРИЙН ДАРАМТ ДАМПУУРСАН КОМПАНИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Оны сүүлийн сартай зэрэгцэн татварын албан аж ахуйн нэгжүүдийг шахаж эхэлдэг. Энэ дарамт эдийн засгийн хямралтай үед аж ахуйн нэгжүүдийг хүнд байдалд оруулж байна. Тиймээс уян хатан байхыг бизнесийнхэн хүсч байна.  Долларын ханш өсч, иргэдийн худалдан авах чадвар муудсан энэ үед аж ахуйн нэгжүүд ашиг орлого олохоос илүүтэй дампуурчихгүйг хичээж байгаа.

Гэтэл төрөөс татвар, хураамжаа төлөх ёстой гэдэг байр сууринаас хандаж зарим тохиолдолд дансийг нь хаах хүртэл арга хэмжээ авч байгаа. Энэ нь цаашлаад олон аж ахуйн нэгжийг дампууруулах эрсдэлтэй.Хүнсний үйлдвэрлэл худалдаанаас бусад салбар бүхэлдээ хүнд байдалд орсон. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас үл хамаарч орлогогүй болсон учир давагдашгүй хүчин зүйл гээд хэлчихэд болно. Тиймээс төр уян хатан бодлогоор тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг хүслээ.Татварын өрийг эргүүлэн төлөх хугацаанд уян хатан хандвал аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжтой. Үгүй бол эдийн засаг эргээд сэргэхэд бүтээн байгуулагч үйлдвэрлэгчид үгүй болсон байхыг санууллаа.