ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна” хэмээн анхааруулав.
Тэрээр өнгөрсөн баасан гарагт ЭМЯ-нд болсон хэвлэлийн хурлаар нийт эерэг шинжилгээний 11 хувиас дельта вирус илэрсэн гэсэн юм. Манай улсад нийт 184652 хүн халдвар авч, 880 хүн нас барсан.
Биеийн байдал нэн хүнд 207 иргэн байна.
