Сүүлийн гурав хоногт зам тээврийн ослын улмаас 38 хүн гэмтэж, дөрвөн иргэн амиа алджээ

Сүүлийн гурав хоногт зам тээврийн ослын улмаас 38 хүн гэмтэж, дөрвөн иргэн амиа алджээ

Сүүлийн гурав хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 613 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 38 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ.

 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Автомашин мөргөлдөх-3
  • Автомашин онхолдох-4
  • Унадаг дугуйтай-3
  • Мотоцикл-1
  • Гарцтай болон гарцгүй газраар зам гарч явсан явган зорчигч -10
  • Автомашин мөргөлдөх-2
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн-1 бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 18,000 зөрчил илрүүлсэн байна.

ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын төвд бүртгэгдэх ослын дуудлага мэдээлэл, гудамж замд гарч байгаа зам тээврийн ослын 10-20 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явганаар оролцсонтой холбоотой байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Иймд жолооч, зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.