Евро Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар судалж байна

Евро Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар судалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Дорнын эдийн засгийн чуулганд цахимаар оролцож үзг хэлсэн билээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна” гэж хэлсэн нь олон улсын анхаарлыг татлаа. "Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд үргэлж анхаарч ирсэн. Одоогийн байдлаар бид Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна. Энэхүү гэрээ байгуулагдвал гадаад худалдааны худалдааны саадыг арилгах, бүс нутгийн эдийн засаг, интеграцийн үйл явцад бүгд найрамдах улсын оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадна” гэж Ерөнхийлөгч хэлжээ.

Евро Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар судалж байна

ЕАЭЗХ бол Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан зэрэг улсын эдийн засгийн интеграцийн холбоо юм. Дээрх улсуудаас гадна Молдав, Куба, Узбекистан тус холбоонд ажиглагчийн статустай байдаг.