Баянзүрх дүүрэгт Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүрэгт Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Баянзүрх дүүрэгт байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн /International Garden Of Mongolia/ талаарх төслийг танилцууллаа.

Уг цэцэрлэгт хүрээлэн 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэрэг иргэдийн таашаал нийцэхүйц байхаар төлөвлөжээ. Нийт 300 га талбайд 30 зүйлийн 140,000 гаруй мод сөөг буюу нийт талбайн 70 хувь, амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг 30 хувьд хийхээр төлөвлөсөн байна.

Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 2022 оноос эхлэн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зураг төслийн ажилд орлоо.