
Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долоодугаар сарын хоёрны өдөр батлагдаж зургааны өдөрөөс мөрдөгдөж эхэлсэн билээ.
Өршөөлийн хуульд шүүхээс хуулийн долоодугаар зүйлийн 7.1 болон 7.3 дахь хэсэгт заасны дагуу 1061 ялтанд оногдсон хорих ялыг зорчих эрхийн хязгаарлах ялаар дүйцүүлээд байна.
Шүүхээс мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн 92 хүнд шүүхээс оногдуулсан хорих ялын үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна.
5.5 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь:
1.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.
2.Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.
3.Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.
4.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.