
Коронавируст ковид-19 өвчин Монголд бүртгэгдсэн цагаас эхлэн 0-18 насны 48,000 хүүхэд өвдсөн байна. Энэ нь нийт өвдсөн тохиолдын тооны 19,9 хувийн эзэлж байгаа юм байна.
Өдөрт бүртгэгдэж буй тохиолдын тооны 19-20 хувийг тогтмол 0-18 насны хүүхэд эзэлж буй талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Коронавируст халдвар КОВИД-19 өвчнөөр 0-4насны 10,638 хүүхэд, 5-9 насны 16,217 хүүхэд, 10-14 насны 14,790 хүүхэд, 15-17 насны 6,355 хүүхэд өвдсөн байна.
Ковид-19 өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 31,638 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 37 хүүхэд нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол гэж бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2866 хүүхэд ковид-19 өвчнөөр өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.