“САЙН ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙН НЭР “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” БОЛЧИХЛОО

“САЙН ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙН НЭР “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” БОЛЧИХЛОО

 Өмнөх засгийн газраас санаачилсан Сайн оюутан хөтөлбөрийг эрх баригчид эдийн засагт хүндрэл учруулна гээд зогсоосон. Гэвч ирэх долоо хоногоос эхлэн оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо зарлалаа. Сайн оюутан хөтөлбөрийн оронд овутны хөгжлийн зээл гэсэн нэртэй хөтөлбөр оруулж ирсэн. Төрийн банк, хаан банк, голомт банк, улаанбаатар хотын банк, хас банк, капитал гэсэн банкуудаар зээл олгоно. 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутанд зээл олгоход нийт 110 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ.

Сургалтын төлбөрт зориулсан зээлийн хүүг бууруулах, богино хугацааны буюу 1 жилийн хугацаатай зээл, урт хугацаанд буюу сургуулиа төгссөний дараа эргэн төлөх нөхцөлтэй 3 төрлийн зээл олгох нээ. Зээлийн хүү жилд 5 хувь байх бөгөөд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн баримтаа банкинд үзүүлснээр төлбөртэй тэнцэх зээлийнхээ хүүг 5 хувь болгох боломжтой гэв. Илүү хэмжээний мөнгө зээлсэн ч сургалтын төлбөртэй тэнцэх хэсгийг нь хөнгөвчлөх боломжтой.Оюутнууд болон эцэг эхчүүдийн хувьд таатай мэдээ. Учир нь ихэнх их дээд сургуулийн оюутнууд хичээлийн жилийн төгсгөлд сургалтын төлбөрөө төлж чадаагүй байдаг. Оюутнуудын сургалтын голч дүн 2-оос дээш бол хөгжлийн зээл авах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл оюутнууд муу сурсан ч онц сурсан ч сургалтын төлбөрийн зээл авах боломжтой гэсэн үг. Энэ нь оюутнуудыг онц сурах хүсэл эрмэлзэлд өдөөхгүй байх нөхцлийг бүрдүүлж байна.