Увс, Ховд, Баян-Өлгий аймагт гурав хоног цахилгаан хязгаарлана

Увс, Ховд, Баян-Өлгий аймагт гурав хоног цахилгаан хязгаарлана

Увс, Ховд,Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг өчигдрөөс хязгаарлаж эхэлжээ. Энэхүү хязгаарлалтыг энэ сарын 22-нийг хүртэл 06.00 цагаас 20.00 цаг хүртэл хязгаарлахаар болжээ.

ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ОХУ-ын талд урсгал засварын ажил хийх захиалга ирсэн учир хязгаарлахаар болсон байна.

Дээрх өдрүүдэд Увс, Ховд , Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1.5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас цахилгаан эрчим хүчээр хангана гэж Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас мэдээлэв.