
Олон дагагчтай Осоржамаа фэйсбүүк пэйжийнхээ нэрийг өөрчилж "Oсоржамаа Dale Choi" нэртэй болсон талаар бид өмнө мэдээлж байсан. Тодруулбал, түүнийг 230,000 гаруй дагагчтай пэйж хуудсаа 20 сая төгрөгөөр зарсан гэдгийг бизнес эрхлэгч Ч.Эрдэнэдалай мэдэгдэж байсан.
Тэгвэл иргэн О.Осоржамаа пэйж хуудсаа 20 сая төгрөгөөр зарсан гэдэг худал болохыг лайваар дамжуулан хэлжээ. Тэрбээр “Би пэйжээ 20 сая төгрөгөөр зарсан гэдэг худал. Зургаан сая төгрөгөөр зарсан пэйжийг, авсан хүн нь цааш 20 сая төгрөгөөр дамлаж зарсан юм билээ” гэв.