
Нохойн мах идэхийг хориглох саналыг Өмнөд Солонгосын Засгийн газарт тавьсан талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээлжээ.
Ийм саналыг тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүмүүст хаягдаж гологдсон амьтдыг арчлах тухай илтгэл хэлэлцүүлгийн үеэр гаргасан байна.
“Нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох асуудлыг авч үзэх цаг болоогүй гэж үү” хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнд хандан хэлсэнийг эх сурвалж онцлов.
Дашрамд сонирхуулахад, Мүн Жэ Ин Ерөнхийлөгч амьтанд, ялангуяа нохойнд хайртай гэдгээрээ алдартай бөгөөд хэд хэдэн нохой тэжээдэг юм.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өмнөдийнхний дунд нохойг хайрлах хайр улам бүр нэмэгдэж байгаа гэсэн статистик тооцоо гарсан ба улам олон иргэд нохойн мах идэхээс татгалзаж эхэлсэн гэнэ.
(Эх сурвалж: mignews)