Нөхөн сонгууль: Ирц хүрээгүй нэмэлт санал хураалт явуулна

Нөхөн сонгууль: Ирц хүрээгүй нэмэлт санал хураалт явуулна

УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болсон ч ирц хүрсэнгүй. Тус тойргуудад өчигдөр 07.00-22.00 цагийн хооронд санал хураалт явуулахад Хэнтий аймгийн аймгийн 18-р тойрогт 34,29 хувь,  Сонгинохайрхан дүүрэгт 39,04 хувийн ирцтэй байлаа. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийг дахин зохион байгуулж, нэмэлт саналт хураалт зохион байгуулна.

Нэмэлт саналт хураалтад санал өгөөгүй сонгогчдыг хамруулах бөгөөд тухайн тойрогт нэр дэвшигчдийн өмнөх санал дээр нэмж тооцох юм.

Сонгуулийн тухай хууль:  78 дугаар зүйл.Нэмэлт санал хураалт явуулах

  • 78.1.Нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь жагсааж, мандатын тоогоор таслахад нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэний улмаас мандатад хуваарилагдах боломжгүй болсон бол тухайн тойрогт нэмэлт санал хураалт явуулна.
  • 78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.
  • 78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.
  • 78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.
  • 78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
  • 78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.
  • 79.5.Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛ

2021.10.10. 22:14 цагийн байдлаар 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооны 19 хэсгийн хорооноос ирсэн мэдээллээр:

Хэнтий аймгийн нөхөн сонгууьлд нэр дэвшигчдийн тухайд:

  • Ц.Идэрбат 3259
  • Ц.Гарамгайбаатар 867
  • М.Чингисхаан 163
  • А.Бархүү 51
  • Д.Чулуунбат 40
  • Д.Баатаржав 40 санал аваад байна.

Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигчдийн тухайд:

  • Э.Батшугар 3768
  • Б.Найдалаа 1013
  • Э.Бат-Үүл 916
  • Ш.Гантулга 550
  • А.Отгонбаатар 349
  • Х.Бат-Ялалт 297
  • Ц.Гантулга 241
  • Л.Цог 32
  • Ш.Төмөрсүх 13
  • А.Батдорж 6 санал аваад байна.

Сонирхуулахад, нөхөн сонгуульд нийтдээ 2,2 тэрбум төгрөг зарцуулсан юм.