80 САЯ ТӨГРӨГӨӨР ШОУ ХИЙДЭГ ДАРГАТАЙ УЛААНБААТАРЫН ИРГЭН БИ

80 САЯ ТӨГРӨГӨӨР ШОУ ХИЙДЭГ ДАРГАТАЙ УЛААНБААТАРЫН ИРГЭН БИ

Иргэн та эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу. Үндсэн хуулиндаа иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй байдаг. гэтэл иргэдийн аюулгүй амьдрах орчинд амьдрах эрх зөрчигдснөөс гадна, өөр бусад эрх нь давхар зөрчигдөж байгааг иргэд хэлж байна.  Өнөөдөр нийслэлийн засаг дарга маань азжаргалтай нийслэл хот гээд цэнгүүн хийгээд амжжихсан.

Гэтэл азжаргалтай нийслэл хотод амьдарч байгаа иргэд хэрхэн амьдарч байгааг хүн болгон мэдэж байгаа. Наад захын жишээ гэхэд л азжаргалтай гэж нэрлэгдээд байгаа нийслэл хотод амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр. Өглөө гэрээсээ гараад л иргэдийн уур бухимдал стресс эхлэнэ. Түгжрэл, агаарын бохирдол, халтиргаа гулгаа гээд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл жил жилд дордсоор. Гэтэл дээр сууж байгаа дарга нар нь иргэдийнхээ төлөө хийж байгаа зүйл огт алга. Ядаж тулгамдаад байгаа асуудлыг бүгдийг шийддэггүй юм гэхэд нэгийг нь бууруулах, багасгах талаас нь арга хэмжээ авч чадахгүй байгаа иргэд бухимдалтай байна.Нийслэлийн засаг дарга маань азжаргалтай нийслэл хот гэж ярих дуртай. Нийслэл хотод амьдарч байгаа иргэд өнөөдөр азжаргалтай нийслэл хотод амьдарч байгаа гэдэгтээ итгэл алга.Яг үнэндээ яриад байгаа азжаргалтай нийслэл хот нь хаана байдаг гэдгийг мэдэхгүй гэлээ. Азжаргалтай нийслэл хот цэнгүүнд 80 сая төгрөг зарцуулсан сурагтай. Төсөв санхүү байхгүй, иргэд бүсээ чангалах хэрэгтэй гэчихээд өөрсдөө 80 сая төгрөгөөр баяр зохион байгуулаад явж байх шиг. Зугаа цэнгэлдээ 80 сая төгрөг зарцуулж байхаар, иргэдийнхээ амьдрах орчинд энэ мөнгөө зарцуулан анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байна.