СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож, осол гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож, осол гаргажээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим "Мазда" маркийн автомашиныг 14 настай "Б" жолоодож, 15 настай "О", 14 настай "Т", 13 настай "Б" нар зорчиж яваад зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашиныг жолоодож явсан 14 настай "Б"  хүнд гэмтсэн байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.