
Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн “Ажинт” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага өнгөрөгч аравдугаар сарын 18-ны өдрийн 14:50 цагт /14:54 цагт/ хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Орхон сумаас Байгаль орчны улсын хяналтын байцаагчид 15:42 цагт очиход 1 га талбай шатаж байсныг орон нутгийн иргэд унтраасан байсан.
Хэнтий аймаг, Норовлин сум. Ангирт багийн “Авсад Хайрхан” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өнгөрөгч аравдугаар сарын 18-ны өдрийн 15:40 цагт /16:01 цагт/ иржээ.
Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 16:10 цагт түймрийг цурамд оруулж, мөн өдрийн 16:25 цагт бүрэн унтрааж, байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Нийт 400 га талбай шатаажээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар