Б.Булгантуяа: Өмнөх сангуудийн үйл ажиллагааг давтсан хууль болох уу?

Б.Булгантуяа: Өмнөх сангуудийн үйл ажиллагааг давтсан хууль болох уу?

УИХ-ын нэгдсэн чуулганаар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс уг хуулийг дэмжихгүй гэдэг нэгдсэн шийдэлд хүрсэн талаараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даваа гарагт мэдэгдсэн билээ. 

Маргаашийн пүрэв гарагийн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Эрх баригч намын бүлгийн дарга дэмжихгүй гэдгээ хэлчихсэн. Учир нь уг хууль нь төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн, хууль санаачлагч нь хувийн хэвшлийн ажлыг төрд булааж авч өгөх гэсэн бусармаг үйлдэлтэй байна гэх шүүмжлэлийг дагуулсан билээ. 

Эрх баригч намын зарим гишүүд ч энэ хуулийг хэтэрхий явцуу эрх ашигтай. Өмнө нь төрийн мэдэлд байсан сангуудийн үйл ажиллагааг давтсан, цөөн хүнд боломж өгдөг, нийтийн боломжийг хулгайлдаг хууль болох нь гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Булгантуяа яг энэ шүүмжлэлийг өрнүүлж байсан билээ.