Энэтхэгчүүд агаарын бохирдлын улмаас хөл хорионд оржээ

Энэтхэгчүүд агаарын бохирдлын улмаас хөл хорионд оржээ

Энэтхэг улсын Дели тойргийн Агаарын чанарын хороо нийслэлд агаарын бохирдлын улмаас хөл хорио тогтоож буйгаа зарлажээ. 

Энэхүү шийдвэрийн дагуу Дели болон хотын захын бүх сургууль, коллеж хотын агаарын бохирдлоос шалтгаалан дараагийн мэдэгдэл хүртэл зайнаас хичээллэхээр болсон байна. Даваа гарагаас эхлэн сургуулиуд үүдээ барьжээ. Барилгын ажил зогсож, барилга нураах төслүүдийг арваннэгдүгээр сарын 21 хүртэл зогсоосон байна. Өмнө нь энэ хориг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хүчинтэй байжээ. 

Мөн Агаарын чанарын хороо Дели болон хөрш зэргэлдээх Харьяна, Ражастан, Уттар Прадеш мужуудын засаг захиргаанд хандаж, төрийн албан хаагчдын талыг нь арваннэгдүгээр сарын 21 хүртэл гэрээсээ ажиллахыг зөвшөөрчээ. Тус хорооноос хувийн компаниудад ч мөн ийм уриалга гаргасан байна.

Лхагва гарагийн өглөө Дели хотын агаарын чанарын индекс 403 байна гэж Бохирдолтой тэмцэх төв зөвлөлийн мэдээлжээ. 

Дели дэх дулааны  11 цахилгаан станцаас тавыг нь л ажиллуулахаар болсон байна. Мөн энэ сарын 21-ний өдрийг хүртэл Шинэ Дели хот руу зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүнтэй тээврийн хэрэгслээс бусад ачааны машиныг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. 10-аас дээш жилийн насжилттай бензин, дизель хөдөлгүүртэй автомашиныг хотод зорчихыг хориглож, утааны хяналтын гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг журамлахаар болсон байна.

Шинэ Дели болон хотын захын Гургаон, Нойда, Газиабад зэрэг дүүргүүдэд арваннэгдүгээр сарын 5-наас хойш агаарын чанар эрс муудсан байна. Хотын иргэд амьсгал давчдах, нүд загатнах зэрэг шинж тэмдэг илэрч байна хэмээн гомдоллож,  эмнэлгийн байгууллагад хандах нь эрс нэмэгджээ. Лхагва гарагийн өглөө Дели хотын агаарын чанарын индекс 403 байна гэж Бохирдолтой тэмцэх төв зөвлөлийн мэдээлсэн байна.

АЧИ 0-ээс 50 байхад цэвэр, 51-ээс 100 хүртэл хэвийн, 151-200 бол бага бохирдолтой байна гэж үздэг. 201-ээс 300 хүртэл бохирдолтой, 300-аас их бол их бохирдолтой. 400-аас дээш түвшин нь маш аюултай байгааг илтгэдэг байна.

Шинэ Дели хотод жил бүрийн намар агаарын чанар эрс мууддаг байна. Намрын ургац хураалтын дараа хотын эргэн тойронд тариан талбай дахь сүрлийг шатаах, салхигүй тогтуун байх, тээврийн хэрэгслийн утаа зэрэг нь хот утаанд автах гол шалтгаан болдог аж.

Эх сурвалж: ТАСС