ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

2021-12-21, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

Харагчин туулай өдөр

Аргын тооллын: 2021-12-21, Мягмар гараг

Наран ургах шингэх: 08:38-17:01

Үс засуулбал: -Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Хүчин төгсөх

-Билгийн тооллын 17, харагчин туулай, өглөгт охин-6 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:01.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хот балгад байгуулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.