“Ажил мэргэжлийн аварга”-аар шалгарсан албан хаагчдад шагнал гардуулав

“Ажил мэргэжлийн аварга”-аар шалгарсан албан хаагчдад шагнал гардуулав

 

Авлигатай тэмцэх газрын хамт олон 2021 оны ажлаа дүгнэж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан манлайлсан тэргүүний шилдэг ажилтан-комиссаруудаа “Ажил мэргэжлийн аварга”-аар шалгаруулж шагналаа.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа үг хэлэхдээ “Манай хамт олон ажлын ахиц бүтээл арвин бас нэгэн жилээ ийнхүү үдэж байна. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил зэрэг олон түүхт ой давхцаж байгаа энэхүү 2021 онд Авлигатай тэмцэх газрын хамт олон дэвшүүлсэн зорилго, өмнөө тавьсан стратегийн зорилтуудаа амжилттай, үр дүнтэй биелүүлсэн” гэж онцлоод шагнал хүртсэн албан хаагчдад ирэх 2022 ондоо улам их амжилт гарган ажиллахыг хүсэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн зарим ажилтан, албан хаагчдад шагналыг гардууллаа.