MCS' группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин ажлаа өгч байгаа талаараа өөрийн цахим хаягаар мэдэгдлээ. 

MCS' группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин ажлаа өгч байгаа талаараа өөрийн цахим хаягаар мэдэгдлээ. 

Тэрбээр MУИС-ийг төгсөн 1997 онд "МCS" группээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш тус компанийн олон төсөлд үр бүтээлтэй ажиллаж, “Дэлхийн хөгжлийг Монголд” уриагаа бодитоор хэрэгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. Монголын топ компанид 20 гаруй жил ажиллаж, бизнесийн талбарт арвин туршлага хуримтлуулсан Д.Энхтүвшин сүүлийн жилүүдэд "Шарк Танк" нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, гарааны бизнесүүдийн тулхтай дэмжигч, зөвлөх болоод байгаа билээ.  

Харин дөнгөж саяхан 1997 оноос хойш ажилласан байгууллагаасаа гарч байгаа талаараа: 

      -1997 онд ажилд орсноос хойш 24 жил нэг компанидаа ажиллажээ. Анх ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан компани маань одоо 10’000 давсан ажилтантай болжээ. Энэ аялалаа ингээд өндөрлөж байгаадаа сэтгэл их догдолж байна.
 
     Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж, дэмжиж, тусалж байсан бүх хүмүүсдээ баярлалаа. Олон зүйлийг үйлдлээрээ зааж, сургаж өдий зэрэгт хүргэсэн Оджаргал захиралд баярлалаа. MCS Group хамт олондоо цаашдын ажилд нь улам өндөр амжилт хүсье"  гэжээ.