Нэгдүгээр сараас эхлэн айл өрхүүд ус, дулаан, хогны төлбөрөө төлнө

Нэгдүгээр сараас эхлэн айл өрхүүд ус, дулаан, хогны төлбөрөө төлнө

Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний зардлыг Төр хариуцах хугацаа 2021.12.31-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс нэгдүгээр сараас эхлэн айл өрхүүд ус, дулаан, хогны төлбөрөө төлнө. Харин цахилгааны төлбөрийг тавдугаар сарын дуустал тодорхой зохицуулалтаар төрөөс хариуцах юм. Тодруулбал гэр хорооллын айл өрхийн 250 мВт хүртэлх, орон сууцны айл өрхийн 350 мВт хүртэлх цахилгааны төлбөрийг төр даана.