Ерөнхийлөгч Хууль сахиулахын их сургууль дээр ажиллаж байна

Ерөнхийлөгч Хууль сахиулахын их сургууль дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль сахиулахын их сургууль дээр ажиллаж байна. Түүний хувьд хуулийн шинэчлэлийг өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн. Энэхүү ажлынхаа үр шим, цаашид анхаарах асуудлаар хууль сахиулах их сургуулийн эрдэмтэн багш нартай санал солилцох юм байна. мөн Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нартай уулзаж, ярилцахаас гадна тус сургуулийнханд лекц унших бололтой. Хамгийн гол нь Хуулийн шинэчлэлийн үр дүн, анхаарах хүчин зүйл, мөн хийгдээгүй орхигдсон зарим асуудлыг зөвлөлдөх нь хамгийн гол гэсэн мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрынхан хэлж байна.