Богд Зонховын хөшөөг барих 34 тэрбумыг улсын төсвөөс хасахаар болжээ

Богд Зонховын хөшөөг барих 34 тэрбумыг улсын төсвөөс хасахаар болжээ

 

Тасганы овоонд баригдаж буй Богд Зонховын хөшөөт цогцолборт улсын төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар оруулж ирсэн нь өнгөрсөн жилийн сүүлчээр олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулж, дуулиан болж байлаа. 2022 оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэхүү цогцолборын санхүүжилтийг төсөвт суулган, хэмжээг нь огцом нэмэгдүүлж Соёлын сайдын багцад оруулж ирсэн байдаг. Анх таван тэрбумын төсөвтэй байсан эл төсөл төсөвт 34 тэрбумаар батлагдсан юм. Хэл ам дагуулсан Богд Зонховын хөшөөг барих зардлыг улсын төсвөөс биш хандиваар бүрдүүлэх чиглэлийг УИХ-ын дарга өгчээ. Ойрын үед улсын төсөвт тодотгол хийхдээ хөрөнгө оруулалтын энэхүү зардлыг танах бололтой. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй