Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлт гаргах боломжтой боллоо

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлт гаргах боломжтой боллоо

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг бэлнээр авах хүсэлт гаргах боломжтой болжээ. Ингэхдээ та гар утсан дээрээ байдаг И-Баримт аппликэйшнээр, эсвэл www.ehalamj.mn сайтаар нэвтрэн орж хүсэлтээ илгээх юм. Хэрвээ И-Баримт аппликэйшнээр дамжуулан хүсэлт өгөх гэж байгаа бол:

  • И-Баримтынхаа эрхээр нэвтрэн орно.
  • Нэвтэрч ормогц сануулга гарч ирэхэд "үргэлжлүүлэх" дээр дарна.
  • "Үйлчилгээ" цонх шинээр гарч ирэх бөгөөд үүнээс "Хүүхдийн мөнгө" хэсгийг сонгоно.
  • Хүүхэд тус бүрийнхээ бэлэн мөнгө авах сарыг сонгоно.
  • Хүсэлт гаргах сарыг сонгож дууссан бол "Илгээх" дээр дарна.
  • Бэлэн мөнгө авах хүсэлтийн мэдээллээ шалган "хүсэлт илгээх" дээр дарна. "Амжилттай" болсон талаар сануулга гарч ирнэ.