ЭМЯ: Халдварын 1978 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас баржээ

ЭМЯ: Халдварын 1978 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1978 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1232 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 746 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Ковид19-ийн шалтгаант нас баралт 4 бүртгэгджээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 3757

-Хүндэвтэр 6571

-Хүнд 936

-Нэн хүнд 77 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 55358 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 11341 иргэн байна. Үүний 1339 нь жирэмсэн, 2727 хүүхэд байна.