ЭМЯ: Халдварын 2614 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас баржээ

ЭМЯ: Халдварын 2614 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас баржээ

ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2614 хүнээс халдвар илэрлээ.  Үүнээс Улаанбаатар хотод 1498 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1116 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна.  Мөн Ковид19-ийн шалтгаант нас баралт 2 бүртгэгджээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 3445

-Хүндэвтэр 6600

-Хүнд 932

-Нэн хүнд 107 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 59312 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 11084 иргэн байна. Үүний 1442 нь жирэмсэн, 2468 хүүхэд байна.