“Мод” хөтөлбөрт нэгдэж, цахимаар мод тарья

“Мод” хөтөлбөрт нэгдэж, цахимаар мод тарья

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод” хөтөлбөр апплейкшн 2022.02.04-ний өдөр буюу Усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн 5 ААН, ХААИС, ОХУ-ын Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 16 мянган га талбайд, Улаанбаатар хотын Ар гүнтэд 38 га талбайд 50 сая мод тарина. Мод үржүүлгийн ажил явагдах дээрх талбайнуудад эрчим хүч татаж, усалгааны систем, хяналтын камерыг суурилуулсан. Энэ хаврын мод үржүүлгийн ажлыг эхлүүлэх бэлтгэлээ бүрэн хангаад байна. ХААИС-ийн эрдэмтдийн туршиж гаргасан 98 хувийн үр дүнтэй бортоготой мод үржүүлгийн аргыг, уламжлалт мод үржүүлгийн аргатай хослуулан Монгол орноо ойжуулна.

Модыг ургуулж, арчилж, хамгаалахад хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг тул хүн бүр мод тарьж чаддаггүй. Харин “Мод” хөтөлбөр хамгийн хялбар аргаар, хамгийн хямд зардлаар мод тарих боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох юм. Та зөвхөн “Мод” хөтөлбөр апплейкшнийг гар утсандаа татаад захиалга өгөхөд, таны захиалсан модыг мэргэжлийн баг хамт олон ургуулж, арчилж, хамгаална гэсэн үг.  Мод хөтөлбөрт нэгдэж, модны захиалга өгсөн хүн бүр урамшуулалд хамрагдах, захиалсан модноосоо эдийн засгийн өгөөж хүртэх боломжтой. Жишээлбэл та 10 мод захиалсан тохиолдолд таны мод 2 дахин үржиж 20 болох юм. Үүний зэрэгцээ захиалсан модоо тухайн үеийн зах зээлийн ханшаар борлуулах эсвэл “Мод” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан ой нөхөн сэргээлтийн талбайд хандивлаж насан туршдаа өөрийн өмчлөлийн модыг ургуулж болох юм.

Мод тарьж эх орон, эх дэлхийгээ хамгаалах хүсэлтэй иргэн, албан байгууллагууд www.modhutulbur.mn веб сайт, “Мод” хөтөлбөр апплейкшн, “Мод” хөтөлбөрийн фэйсбүүк пэйж хуудас болон 70110021 дугаарын утсанд холбогдон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, модны захиалга өгөх боломжтой.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалж Монгол орны нийт нутгийн 76 хувь нь их, бага хэмжээгээр цөлжөөд буй энэ цаг үед газрын доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор “Мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн бүр “Мод” хөтөлбөрт нэгдэж, эх дэлхийдээ амьдрал бэлэглэхийг уриалж байна.