Бар жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

Бар жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй хүний "билгийн" насыг "Гал"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.

Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал Суудал өнцөгдсөний, нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал Суудал салгуулах засал хийлгэдэг болой.

Ийнхүү "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн мөр гаргах зурхай хийгээд суудлын засалтай танилцна уу?

Хий суудал

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, урд зүгт зүгээ гаргаад, цаас урж хийсгээд зүүн урд зүгээс гэртээ ирнэ.

Шороо суудал

“Ум бадма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт зүгээ гаргаад, газарт модны үртэс цацаж баруун урд зүгээс гэртээ ирнэ.

Төмөр суудал

“Ум радна дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт зүгээ гаргаад, жижиг гал гаргаад төмөрт хүргээд баруун зүгээс гэртээ ирнэ.

Уул суудал

“Ум будда дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд

Ус суудал

“Ум гарма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, урд зүгт зүгээ гаргаад, ус асгаж дээгүүр нь алхаад хойд зүгээс гэртээ ирнэ.

Мод суудал

“Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, хойд зүгт зүгээ гаргаад, мод, чүдэнз хугалж хаяж зүүн зүгээс гэртээ ирнэ.

Гал суудал

“Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд зүгт зүгээ гаргаад, чүдэнз зурж түүнийгээ ус, цасаар унтраан урд зүгээс гэртээ ирнэ.

Огторгуй суудал

“Ум пагма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд зүгт зүгээ гаргаад, огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс гэртээ ирнэ.