Маргааш халамжийн мөнгөний олголт эхэлнэ

Маргааш халамжийн мөнгөний олголт эхэлнэ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 15-наас эхэлж олгох нь. Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна. Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг EHalamjEbarimt системээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой юм.

Цаашид яамнаас салбартаа шат дараатайгаар энэхүү үйлчилгээг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Цахим системд нэвтрээд буй тэтгэмжийн төрлүүд:

  • Насны хишиг
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
  • Ихэр хүүхдийн тэтгэмж зэрэг байгаа бөгөөд салбарын мэргэжилтэн цаашид бага багаар цахим шилжилт хийнэ. Ингэснээр иргэд заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэн, хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой аж.