Л.Ганбат: Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно

Л.Ганбат: Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагт улс орон даяар эхэлж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг жил бүр 70-75 хоногт зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа сурагчид ямар нэгэн бүртгэл тусгайлан үүсгэх шаардлагагүйгээр Монгол хэл, бичгийн шалгалт өгнө. Харин өмнөх онд 12 дугаар ангиа төгссөн, ахин их, дээд сургууль элсэхийг сонирхож буй шалгуулагчид хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 14-ний хоорондох хугацаанд Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст хандан бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай" гэв.