Камила Валиеваг олимпын наадамд оролцохыг зөвшөөрлөө

Камила Валиеваг олимпын наадамд оролцохыг зөвшөөрлөө

Спортын арбитрийн шүүхээс допингийн хэрэгт холбогдоод байгаа ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн асуудлыг өчигдөр (2022.02.13) хэлэлцэж, дөнгөж саяхан эцсийн шийдвэрээ танилцууллаа. 

Хурал хэдийгээр өчигдөр өндөрлөсөн ч Спортын арбитрын шүүх ямар шийдвэр гаргахаа маш удаан зөвлөлдсөний эцэст залуу охиныг Бээжингийн олимпын наадамд орохыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа.

Спортын арбитрын шүүх энэ удаагийн хурлаараа ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо, WADA-гийн гомдлыг авч хэлэлцсэнгүй.

Ийн дэлхий нийтийн анхаарлыг сүүлийн хэдэн өдрийн турш татсан асуудал шийдэгдсэнээр Камила маргааш болох тэмцээндээ оролцох боломжтой боллоо.