Эдийн засгаа хямралаас гаргах засгийн ажил хэзээ эхлэх вэ?

Эдийн засгаа хямралаас гаргах засгийн ажил хэзээ эхлэх вэ?

Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөл хуралдаж эхэлжээ. Тэдний анхдугаар хуралдаан Яг одоо болж байна. 

Саяхан эдийн засгийг аврах хөтөлбөрөө засгийн газар улсын их хурлаар батлуулсан. Уг төлөвлөгөөний дагуу ажлаа хийж эхлэх ёстой. Гэхдээ тэрхүү төлөвлөгөө нь маш чамлалтай байгаа талаар гишүүд ам уралдан муулж байсан билээ. 

Засгийн газрын хувьд эдийн засгийг хямралаас гаргах тухай ярьж байгаа ч яаж гэдэгтээ баталгаатай хариулалт өгөөгүй. Зөвхөн зээл тусламж авах, гадаадын тусламжын хөтөлбөрт хамрагдах тухай л ярьж байгаа болохоос өөр сайн сайхан, тодорхой бодлого тэдэнд алга байна. 

Ч.Улаан гишүүн л гэхэд эдийн засгийг хямралаас гаргах засгийн бодлогыг эрс шүүмжилж байгаа. Түүний хэлсэнээр бол энэ засагт боломж нь байна. гагцхүү тэрхүү боломжоо ашиглах тал дээрх санал, санаачлага алга. наандаж л түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байна. Эхнээсээ өссөн дүн мэдээг бид сонсч, шагширч суугаа. Үүний зэрэгцээ хоёр хөрштэйгөө хэл амаа ололцох, хэрхэн ажиллах тухайгаа тодорхой болгож чадахгүй байна гэдгийг хатуухан шүүмжилсэн. 

Өнөөдөр хуралдаж байгаа эдийн засгийн зөвлөлийн хурлаас засгийн газар хэрхэн арга хэмжээ авах, яаж мөнгөтэй болох тухай тодорхой шийдэл гарна гэсэн найдлагаар л ажиглаж суухаас өөр арга алга даа.