
Хөл бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятад Улсад 2023 онд болно. Тус тэмцээний урьдчилсан 3-р шатны хэсгийн тоглолтуудыг Монгол Улс энэ оны зургаадугаар сард эх орондоо зохион байгуулахаар болжээ.
Монголын шигшээ баг 2019 оноос хойш хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглосоор энэ шатанд шалгарсан байна.
Уг шатанд нийт 24 баг шалгарч үлдсэнээс 11 нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Хэсгийн шатны сугалаа энэ сарын 24-ний өдөр болно гэж Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.