Тель-Авивын их дуулгаас манай жүдочид гурван медаль хүртэж, багаараа 18-д орлоо

Тель-Авивын их дуулгаас манай жүдочид гурван медаль хүртэж, багаараа 18-д орлоо

Жүдо бөхийн "Тель-Авив" их дуулгад Монголын жүдо бөхийн баг 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 34 улсаас 18 дугаар байрт орлоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, 66 кг-д Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртэв. Дараагийн тэмцээн гуравдугаар сарын 25-27-нд Гүржийн нийслэл Тбилис хотод болох юм.