ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 255 халдвар авч, нэг иргэн нас баржээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 255 халдвар авч, нэг иргэн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 255 тохиолдол PCR шинжилгээгээр бүртгэгджээ.

  • 127 нь нийслэлд
  • 128 нь орон нутагт батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 7,021 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2,235 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 574
  • хүндэвтэр 1,435
  • хүнд 195
  • нэн хүнд 31 хүн байна.