Орос-Украины хэлэлцээ өнөөдөр болно

Орос-Украины хэлэлцээ өнөөдөр болно

Уулзалт Беларусийн Беловежская пуща хотод болно. Мединскийн хэлснээр, Украины төлөөлөгчид Киевээс аль хэдийн хөдөлсөн бөгөөд 3-р сарын 3-ны өглөө ирнэ.

Тэрээр мөн Оросын цэргийн албан хаагчид Украины төлөөлөгчдийг Украины нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх аюулгүй байдлын коридорыг хангаж байна гэж мэдэгдэв.

Эхний шатны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд болсон. Хурал таван цаг үргэлжилсэн. Үүний дараа талууд нэн тэргүүний сэдвүүдийг тодорхойлж, түүн дээр зарим шийдвэрээ гаргаснаа Киев мэдэгдэв.