БОАЖЯ: “Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна

БОАЖЯ: “Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна

21 аймаг, тусгай хамгаалалттай 121 газар, нийслэл, аймаг, дүүргийн Байгаль орчны газар болон байгаль орчны ТББ-ын нийт 1016 төлөөлөгч, байгаль хамгаалагчид чуулж байна.
Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй нутагтаа Байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж ажилладаг. Мөн газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцахдаа ажиглах, судлах, иргэдийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх, хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг бол одооноос тэд хөтөч буюу байгаль, соёл, түүхийн тайлбарлагч, ногоон хөгжлийг бий болгодог зан үйл, дадлыг сурталчлах шинэ үүрэг хүлээж ажиллана.