
Эрүүл мэндийн яамнаас 2022 оны "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах жил" болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттай хийж байгаа билээ.
2022.03.08-ны өдөр МУ-ын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны удирдлагуудын хамт Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт суурин зөөврийн рентген аппарат, эхо аппарат, унтуулгын аппарат, өвчтөний монитор зэрэг шаардлагатай 30 нэр төрлийн 153 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Цаашид эх барих нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж ажиллахыг чиглэл болголоо.
Мөн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр төрсний дараах тасгийн эхчүүдэд гарын бэлэг гардууллаа.