
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМАНД АЖИЛЛАЛАА
Төв аймгийн Зуунмод хотод 2022 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсөв болон барилга угсралтын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийж, холбогдох албаны хүмүүсийн саналыг сонслоо.
Мөн багуудын инженерийн шугам, сүлжээний асуудлаар газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байна
Төв аймагт хэрэгжиж буй томоохон ажлуудаас дурьдвал…
1. Цэвэр усны 1.3-р өргөтгөлийн насос станцын шинэчлэлийн ажил /Төв/-1345,8 сая
2. Цэвэр усны эх үүсвэрийн барилга байгууламж, шугам хоолойн шинэчлэлтийн ажил /Төв/-1552,4 сая,
3. Үерийн ус зайлуулах байгууламж /Төв, Зуунмод сум/-2 дугаар ээлж-428,6 сая
4. Шинэ суурьшлын бүсийн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажил /Төв, Зуун мод сум/-9396,0 сая,
5. Орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ /Төв, Зуунмод сум/-6041,5 сая,
6. Баатруудын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламж /Төв, Зуунмод сум, Номт баг/-3637,0 сая,
7. Дулааны станцын халаалтын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хэсгийн 2 дугаар хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл /Төв, Зуунмод сум/-11632,5 сая,
8. Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станц /Төв, Зуунмод сум/-18648,6 сая,
9.Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Төв, Дэлгэрхаан/-4000,0 сая,
10. Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээ, тохижилт /Төв, Сэргэлэн, Эрдэнэ, Баянчандмань, Борнуур сум/-16000,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хэрэгжиж байна.