Ирэх сараас Улаанбаатараас Истанбул хот руу шууд нислэг хийнэ

Ирэх сараас Улаанбаатараас Истанбул хот руу шууд нислэг хийнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн Истанбул хот руу Боинг 767-300ER агаарын хөлгөөр шууд нислэг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

 Турк улсын эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв хот хэмээгддэг Истанбул хот руу аялах шууд нислэг нь 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагт хийхээр болжээ. Тус аяллын үргэлжлэх хугацаа Улаанбаатар хотоос 9 цаг орчим шууд нислэг үйлдэж Истанбул хотын нисэх буудалд газардах юм.

 Ташрамд дуулгахад, Харин нислэгийн суудал хязгаартай тул уг аяллаар зорчихыг хүсэгчид эрт захиалгаа өгөхийг МИАТ ТӨХК-иас мэдээлж байна.