Баян-Өлгий аймгийн Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Баян-Өлгий аймгийн Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

 Зөвлөгөөний үeэр БХТ-ийн ХАНБНСТХ-ийн дарга С.Давааням "Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн төлөвлөлтийн зарим шийдлүүд, БХТ-ийн ББЗХХ-ийн хяналтын инженер Н.Насанбаяр "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналт", ББМҮХ-ийн Ахлах мэргэжилтэн М.Батчимэг "Барилгын материалын үйлдвэрлэл", барилгын матeриалын хууль эрх зүйн талаар, ББМҮХ-ийн мэргэжилтэн Н.Энхжаргал "Барилгын салбарын нэгдсэн систем" -ийг хэрхэн ашиглах талаар, Аймгийн ГХБХБГ-ын дарга К.Болат "Барилгын салбарын хууль, журамын хэрэгжилтийн тухай", "Барилгын ажлын хяналтын БМСШЛ-ийн талаар", Аймгийн барилгачдын холбооны тэргүүн Р.Гажайв, Худалдан авах ажиллагааны талаар гарсан шинэ журам, анхаарах асуудлын тухай", МХГ-ын БОДБХХХ-ийн дарга М.Дауренбек "Өргөх машин механизмыг ашиглах тухай", "Барилгын байршил тогтоох , зураг төсөв боловсруулахад эрүүл ахуйн урьдчилсан дүгнэлт гаргах заавар ", СХЗХ-ийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Х.Өмир "Тохиролын гэрчилгээ, стандартын талаар мэдээлэл" , НААҮ-ийн "Суат" ХХК-ийн ерөнхий инженер Б.Мухтар "Ариутгах татуургын шугам сүлжээ байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал"-ын талаар мэдээлэл өглөө.
Зөвлөгөөнөөр барилгын салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж санал бодлоо солилцон тодорхой шийдлүүдийг гаргаж, цаашид дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.