
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх даатгуулагчид хэн багтах вэ?
Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
Хувиараа хөдөлмөр эрхлэгч
Малчин
Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна.
Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба ажил олгогч-2% даатгуулагч-2%-ийг тус тус хариуцан төлнө.
Бусад хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар тус тус өөрөө төлнө.
Даатгуулагч та доорх QR кодыг уншуулан ЭМД-ын шимтгэлээ байгаа газраасаа, хүссэн үедээ, хялбархан төлөх заавартай танилцаарай