Дээд шүүхийн тавилга авах тендер хэл ам дагуулж байна

Дээд шүүхийн тавилга авах тендер хэл ам дагуулж байна

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байна" хэмээн уриалсан. Эдийн засаг элгээрээ хэвтсэн, үнийн хөөрөгдөл, инфляц нь дээд түвшинд хүрчихсэн энэ үед төрийн байгууллагууд ч мөн адил ард түмэнтэйгээ хамт бүсээ чангалах ёстой байлтай.  

Гэтэл  Улсын дээд шүүх 400 сая төгрөгөөр тавилга худалдаж авахаар тендер зарлажээ.