Говь -Алтай аймгийн Есөнбулаг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, удирдлагууд, нутаг сэтгэлтэй иргэдийн төлөөллүүд уулзав
Говь -Алтай аймгийн Есөнбулаг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, удирдлагууд, нутаг сэтгэлтэй иргэдийн төлөөлөлтэй 2022 оны 04 сарын 08 -ны өдрийн 17.00 цагт Барилга хөгжлийн төвийн Барилгачин танхимд уулзалтыг зохион байгууллаа.
Алтай хотын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд уулзалтыг зохион байгуулж, Алтай хотын өнөөгийн байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг зочдод хүргэлээ.
Ойн баяр наадмын үйл ажиллагаанд дараах хүмүүс сэтгэлийн хандив өгч, ивээн тэтгэн, хамтран оролцохоор боллоо.
1.Алтай хотын хүүхдийн паркийн зураг төсөв, төлөвлөлтийг цогцоор нь хийлгэх ажлыг Барилга хот байгуулалтын сайд Бэгзжавын Мөнхбаатар,
2.Алтай хотын 80 жилийн ойн номын зөвлөхөөр Ардын багш Жамьяншаравын Дүгэр, ерөнхий редактороор сэтгүүлч Т.Сайханаа
3.Ойн түүхэн баримтат киног Оюунлаг продакшны захирал Б.Отгонбаяр.
4.Баяр наадмын үндэсний бөхийн бай шагналыг Бурхан буудай группийн захирал Заяабаатарын Буяннэмэх.
5.Баяр наадмын хурдан морины Их нас, Соёолон насны морины бай шагналыг Рояал тауэр констракшн ХХК-ний захирал Гантөмөрийн Жавхлантөгс.
6. Хурдан морины дааган насны морины бай шагналыг 1998 оны Лхамдулам багштай 10е ангийн хамт олон.
7.Хурдан морины шүдлэн насны бай шагналыг 1996 оны Нүрзэд багштай 8г ангийн хамт олон.
8.Хурдан морины Азарган насны морины бай шагналыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл.
9. Алтай хотын 80 жилийн ойн урлаг соёлын арга хэмжээг МУГЖ Чинбатын Бат-Эрдэнэ.
10.Алтай хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цэцгийн үр, үрсэлгээг Нутгийн зөвлөлийн ахмад гишүүн Норов нар өгөхөөр тус тус амлаж, бидний ажлыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.