Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн обьектуудад нэгжлэг хийж байна

Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн обьектуудад нэгжлэг хийж байна

Яг одоо АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн обьектуудад нэгжлэг хийж байна. Улмаар АТГ-т аваачиж, мэдүүлэг авахаар болжээ.

Өнгөрсөн баасан гаригт А.Гансүх болон М.Энх-Амгалан нарыг АТГ-аас мэдүүлэг өгөхөөр дуудсан боловч тэд очоогүй байна.

Сануулахад, А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Гэвч удалгүй прокуророос хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл А.Гансүх нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд санал болгожээ. Улмаар тэд тохиролцож, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, А.Гансүхийн хэрэг хаагдсан гэх мэдээлэл байдаг билээ.