Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  МЗХ-г шалгуулахаар АТГ-т ханджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МЗХ-г шалгуулахаар АТГ-т ханджээ

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын залуучуудын холбоо олон нийтийн өмчийг хууль бусаар завшсан байж болзошгүй асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ. Ерөнхий сайд өмнө нь "Залуучуудын холбооны байрны асуудал нь ТББ-ынх учраас Засгийн газар шууд оролцох боломжгүй. Гэхдээ би энэ асуудлыг өмнө нь ч хөндөж байсан. МЗХ гэдэг байгууллага, үе үеийн удирдлагууд нь олон нийтийн эзэмшлийг шамшигдуулж байсан уу гэдгийг АТГ-т шилжүүлсэн" хэмээн мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн бололтой. Улмаар Монголын залуучуудын холбооны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах чиглэл өгсөн тухай яригдаж байсан бол ийнхүү ажил хэрэг болж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр МЗХ-ны даргаар ажиллаж байсан хоёр ч хүн газар зарсан байж болзошгүй тухай яригдаж байна. МЗХ-ны даргаар одоо О.Гэрэлт-Од ажилладаг. Түүнээс өмнө тус холбооны ерөнхийлөгчөөр А.Мөнхбат, Ц.Зоригтбаатар, С.Баярцогт нар ажиллаж байсан юм.